Түгээмэл асуулт
Түгээмэл асуулт
Креатин гэж юу вэ?
Креатин бол бие өөрөө нийлэгжүүлдэг, мах, загаснаас бас авдаг байгалийн нэгдэл. Булчинд фосфокреатин хэлбэрээр хадгалагдаж, богино хугацааны хүчтэй ачааллын үед ATP энергийг хурдан нөхнө. Креатин моногидрат бол хамгийн сайн судлагдсан хэлбэр. Креатин нь стероид, даавар биш.
Эмэгтэйчүүд хэрэглэж болох уу?
Тийм. Креатиныг эмэгтэйчүүдэд ч судалсан бөгөөд эрэгтэйчүүдийн нэгэн адил өдөрт 3–5 г хэрэглэдэг. Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхээс өмнө эмчтэй зөвлөлдөнө үү.
Ачаалах (loading) үе хэрэгтэй юу?
Шаардлагагүй. Өдөрт 3–5 г тогтмол хэрэглэхэд булчингийн креатины нөөц ойролцоогоор 3–4 долоо хоногт дүүрнэ. Ачаалах үе нь зөвхөн нөөцийг арай хурдан дүүргэдэг.
Өдөрт хэдэн грамм, хэзээ уух вэ?
Судалгаагаар өдөрт 3–5 г креатин хангалттай. Kreate+ Creatine Monohydrate-ийн нэг саваа яг 5 г. Цагийн хувьд уян хатан: бэлтгэлийн өмнө, дараа эсвэл хоолтой хамт ууж болно. Хамгийн чухал нь өдөр бүр тогтмол уух. Зөвлөмж болгосон тунг хэтрүүлэхгүй.
Бэлтгэлгүй өдөр уух уу?
Тийм, өдөр бүр ууна. Креатин нэг удаагийн тунгаар бус, булчинд хуримтлагдсан нөөцөөрөө ажилладаг. Амралтын өдөр уух нь тэр нөөцийг дүүрэн байлгана.
Креатин ус хуримтлуулж, бие хавдуулдаг уу?
Креатин булчингийн эс рүү ус татдаг тул эхэндээ жин бага зэрэг нэмэгдэж болно. Энэ нь арьсан доорх хаван биш, булчингийн эс доторх ус юм. Ачаалах үегүйгээр өдөрт 3–5 г уухад энэ өөрчлөлт аажмаар, бага хэмжээгээр явагдана. Креатин шингэн алдалт, булчин татах эрсдэлийг нэмэгдүүлдэг нь судалгаагаар нотлогдоогүй.
Креатин бөөрөнд хортой юу?
Эрүүл хүмүүс зөвлөмжийн тунгаар хэрэглэхэд бөөрийг гэмтээдэг нь судалгаагаар нотлогдоогүй. Креатин цусны креатинины үзүүлэлтийг бага зэрэг нэмэгдүүлж болох тул шинжилгээ өгөхдөө эмчдээ хэлээрэй. Бөөрний өвчтэй бол хэрэглэхээс өмнө заавал эмчтэй зөвлөлдөнө үү.
Кофетой хамт ууж болох уу?
Ердийн хэмжээний кофе креатины үр нөлөөг бууруулдаг гэсэн тогтвортой нотолгоо байхгүй. Хэрэв хамт уухад ходоод эвгүй санагдвал креатинаа өөр цагт, жишээ нь хоолтой хамт уугаарай.
Хоёр бүтээгдэхүүний ялгаа юу вэ?
Хоёулаа нэг уутанд 30 саваатай, нэг саваа нь 5 г. • Kreate+ Creatine Monohydrate — нэг саваанд 5 г, 99.8% цэвэр креатин моногидрат, амтгүй. Өдрийн креатинаа нэг саваагаар авах, ус, жүүс, уурагтаа холих дуртай хүнд. • Kreate+ Creatine + Electrolytes — нэг саваанд 2 г креатин, электролит нэмсэн, тарвасны амттай. Их хөлөрдөг, урт, халуун бэлтгэл хийдэг, амттай уух дуртай хүнд. Хэрэглэх тунг савлагааны зааврын дагуу баримтална уу.
Хүргэлт, төлбөр ямар вэ?
Улаанбаатар хотод URSGAL 24–48 цагийн дотор үнэгүй хүргэнэ. Орон нутгийн захиалгыг унаанд тавьж илгээж, унааны дугаар, утас, хөдлөх цагийг мэдэгдэнэ; унааны хөлсийг хүлээн авагч төлнө. Төлбөрийг банкны шилжүүлгээр хийнэ. QPay холбогдсон үед захиалга хийх үед сонголтоор гарч ирнэ. Үнэ НӨАТ орсон: нэг уут 144,000₮.