Үндсэн агуулга руу очих

Үйлчилгээний нөхцөл

Үйлчилгээний нөхцөл

Энэхүү нөхцөл нь Kreate+ цахим дэлгүүрээр бүтээгдэхүүн захиалах, худалдан авахад хамаарна. Захиалга хийснээр та эдгээр нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно. Бүтээгдэхүүний мэдээлэл • Сайт дээрх мэдээлэл ерөнхий танилцуулгын зорилготой бөгөөд эмчийн зөвлөгөөг орлохгүй. • Нэмэлт тэжээл бөгөөд эмчилгээний зориулалттай биш. Аливаа өвчнийг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхгүй. • Хэрэглэхээсээ өмнө савлагаан дээрх заавар, анхааруулгыг уншина уу. Үнэ ба захиалга • Бүх үнэ НӨАТ орсон, төгрөгөөр тооцогдоно. • Төлбөр баталгаажсаны дараа захиалга хүчин төгөлдөр болно. • Үлдэгдэл дууссан эсвэл техникийн алдаа гарсан тохиолдолд бид тантай холбогдож захиалгыг цуцлах, төлбөрийг буцаан олгох эрхтэй. • «Тун удахгүй» гэсэн бүтээгдэхүүнийг захиалах боломжгүй. Хүргэлт • Улаанбаатар хотод URSGAL хүргэнэ. Дэлгэрэнгүйг «Хүргэлт» хуудаснаас үзнэ үү. • Хүлээн авахдаа бүтээгдэхүүнээ шалгаарай. Гэмтэлтэй эсвэл буруу бүтээгдэхүүн ирсэн бол тэр даруй мэдэгдэнэ үү. Хувийн мэдээлэл • Таны нэр, утас, хаягийг зөвхөн захиалгыг биелүүлэх, хүргэх зорилгоор ашиглана. Нөхцөлийн өөрчлөлт • Бид энэхүү нөхцөлийг шаардлагатай үед шинэчилж болох бөгөөд шинэчилсэн хувилбар сайтад нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болно.