Үндсэн агуулга руу очих

Улаанбаатарт үнэгүй хүргэлт · 24–48 цагт Хүргэлт

Танд ойр, найдвартай

Захиалгаас хүргэлт хүртэл анхааралтай.

  • Хадгалалтын нөхцөл

    Бүтээгдэхүүнийг зааврын дагуу хадгалж хүргэнэ.

  • Зөвлөгөө авах

    Хэрэглэх заавар, тунгийн талаар асуугаарай.

  • Цагаа сонгоно

    Хүргэлтийн цагаа захиалахдаа өөрөө сонгоно.

Өдөр тутмын хэрэгцээ

Витамин, арчилгаа, анхны тусламжийн хэрэгсэл.

Анхааруулга

Энд үзүүлсэн мэдээлэл эмч, эм зүйчийн зөвлөгөөг орлохгүй. Бүтээгдэхүүн хэрэглэхээсээ өмнө заавартай нь сайтар танилцаарай. Жороор олгох эмийг онлайнаар захиалах боломжгүй.

Түгээмэл асуулт

Хэрхэн захиалах вэ?

Бараагаа сонгоод сагсандаа нэмнэ. Утасны дугаар, хүргэлтийн хаягаа оруулаад хүргэлтийн цагаа сонгоход захиалга баталгаажна.

Жороор олгох эм захиалж болох уу?

Үгүй. Жороор олгох эмийг эмчийн жортойгоор эмийн сангаас биечлэн авна.

Хадгалах хугацааг хэрхэн мэдэх вэ?

Хадгалах хугацаа савлагаан дээр бичигдсэн байдаг. Хүлээн авахдаа шалгаарай.

Хэзээ хүргэгдэх вэ?

Хаягаа оруулсны дараа боломжит хүргэлтийн цаг, төлбөр харагдана. Өөрт тохирох цагаа сонгоорой.

Төлбөрөө яаж төлөх вэ?

Захиалгаа баталгаажуулах үед төлбөрийн боломжит аргууд харагдана. Төлбөрийн зааврыг дагаад захиалгаа дуусгаарай.

Эрүүл мэнддээ анхаарал тавья.

Хэрэгцээт бүтээгдэхүүнээ гэрээсээ захиалаарай.

Бүтээгдэхүүн үзэх

Creatine Monohydrate 99.8%

Өдөр бүр 5 грамм. Илүү хүчтэй.

99.8% цэвэр креатин моногидрат. Нэг саваанд 5 г, нэг уутанд 30 өдөр. Хүч чадал, гүйцэтгэлийн хамгийн сайн судлагдсан нэмэлт тэжээлүүдийн нэг.

Kreate+ Creatine Monohydrate
  • 99.8% цэвэр

    Creatine Monohydrate 99.8% — илүү зүйлгүй, цэвэр креатин.

  • Үнэгүй хүргэлт

    Улаанбаатарт 24–48 цагт хүргэнэ.

  • Лабораторид шалгагдсан

    Бие даасан лабораторийн шинжилгээгээр шалгагдсан.

  • HALAL · ISO 9001

    HALAL гэрчилгээтэй, ISO 9001 стандартын дагуу үйлдвэрлэсэн.

Бүтээгдэхүүнүүд

Бүх бараа үзэх →

Kreate+ · Unflavored

Өдөр бүр. 5 грамм.

• Богино, өндөр эрчимтэй давтагдах ачааллын үеийн гүйцэтгэлийг нэмэгдүүлнэ • Нэг саваа бол нэг өдрийн тун — хэмжих шаардлагагүй • Амтгүй — ус, жүүс, уурагтаа саадгүй холино

Kreate+ Creatine Monohydrate

Креатин танд ямар өөрчлөлт авчрах вэ?

  • Нэг дэх долоо хоног

    Булчин дахь креатины нөөц нэмэгдэж эхэлнэ. Гол нь өдөр бүр тогтмол уух.

  • Хоёр дахь долоо хоног

    Нөөц нэмэгдэхийн хэрээр богино, хүчтэй ачааллын үед ATP энерги илүү хурдан нөхөгдөнө.

  • Гурав дахь долоо хоног

    Нөөц дүүрэхэд ойртоно. Тогтмол бэлтгэлтэй хослоход давтагдах хүчтэй ачааллыг даах чадварыг дэмжинэ.

  • Дөрөв дэх долоо хоног

    Өдөрт 3–5 г тогтмол хэрэглэхэд булчингийн креатины нөөц ойролцоогоор энэ үед дүүрч тогтворжино. Цаашид өдөр бүр уугаад нөөцөө хадгална. Үр дүн хүн бүрт харилцан адилгүй.

Kreate+ · Тарвасны амттай

Креатин + Электролит

• Нэг саваанд 2 г креатин • Бэлтгэлийн үеийн шингэний тэнцвэрт зориулсан электролит • Тарвасны сэргэг амт — ус уухад илүү таатай

Kreate+ Creatine + Electrolytes

Тархи ба креатин

Креатин зөвхөн булчинд биш, тархины энергийн солилцоонд ч оролцдог. Нойр дутуу үе зэрэг тархины энергийн хэрэгцээ өндөр нөхцөлд креатин анхаарал, танин мэдэхүйд хэрхэн нөлөөлөх талаар судалгаа хийгдэж байна. Зарим үр дүн сонирхолтой ч эцсийн дүгнэлт хараахан гараагүй. Тиймээс бид үүнийг амлалт биш, судалгааны чиглэл гэж үздэг. Судалгаа: өдөрт 5 г креатиныг 6 долоо хоног уусан 45 цагаан хоолтон залуу хүний ажлын санах ой плацебо бүлгийнхээс сайжирсан (Rae ба бусад, 2003, давхар сохор, плацебо-хяналттай).

Хэрэглэх 3 алхам

  • 1 саваа (5 г)

    Савааг нээгээд нунтгийг аяганд хийнэ.

  • 200–300 мл усанд

    Ус эсвэл дуртай ундаандаа сайтар хутгана.

  • Өдөр бүр

    Бэлтгэлгүй өдөр ч гэсэн. Тогтмол байдал л гол нь.

Тун удахгүй

K+ гэр бүлд хоёр шинэ бүтээгдэхүүн нэмэгдэнэ.

Тун удахгүй

Kalm+

Stress & Sleep Support · 60 өдөр Орой тайвшрах хэвшилд. Мелатонингүй. • Глицин 2500 мг • Моринга навч 1600 мг • Ашвагандагийн ханд 500 мг • L-теанин 200 мг • Магнийн глицинат 200 мг

Kalm+

Тун удахгүй

Kreen+

Metabolism & Digestion Support · 60 өдөр Хоолны хэвшилд. Байгалийн амттай. • Моринга навч 3000 мг • Шанцай 1500 мг • Цагаан гааны ханд 400 мг • Артишокийн ханд 100 мг • Хромын пиколинат 0.2 мг

Kreen+

Яагаад креатин гэж?

Креатин бол бидний бие өөрөө нийлэгжүүлдэг, мах, загаснаас бас авдаг байгалийн нэгдэл бөгөөд 95 орчим хувь нь булчинд хадгалагддаг. Ердийн хооллолтоор булчингийн креатины нөөц ихэвчлэн 60–80% дүүрсэн байдаг. Өдөр бүр нэмэлт хэрэглэхэд энэ нөөц 20–40% хүртэл нэмэгдэж болно. Креатин моногидратыг олон зуун судалгаагаар судалсан. Өндөр эрчимтэй дасгалын гүйцэтгэл, бэлтгэлийн үеийн хүч чадал, булчингийн жингийн өсөлтөд эерэг нөлөөтэй нь харагдсан бөгөөд эрүүл хүмүүс зөвлөмжийн тунгаар урт хугацаанд хэрэглэхэд аюулгүй гэж Олон улсын спортын хоол тэжээлийн нийгэмлэг (ISSN) дүгнэсэн. Энгийн, судлагдсан, батлагдсан — тиймээс креатин олон тамирчны суурь нэмэлт тэжээл болжээ.

Түгээмэл асуулт

Креатин гэж юу вэ?

Креатин бол бие өөрөө нийлэгжүүлдэг, мах, загаснаас бас авдаг байгалийн нэгдэл. Булчинд фосфокреатин хэлбэрээр хадгалагдаж, богино хугацааны хүчтэй ачааллын үед ATP энергийг хурдан нөхнө. Креатин моногидрат бол хамгийн сайн судлагдсан хэлбэр. Креатин нь стероид, даавар биш.

Эмэгтэйчүүд хэрэглэж болох уу?

Тийм. Креатиныг эмэгтэйчүүдэд ч судалсан бөгөөд эрэгтэйчүүдийн нэгэн адил өдөрт 3–5 г хэрэглэдэг. Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхээс өмнө эмчтэй зөвлөлдөнө үү.

Ачаалах (loading) үе хэрэгтэй юу?

Шаардлагагүй. Өдөрт 3–5 г тогтмол хэрэглэхэд булчингийн креатины нөөц ойролцоогоор 3–4 долоо хоногт дүүрнэ. Ачаалах үе нь зөвхөн нөөцийг арай хурдан дүүргэдэг.

Өдөрт хэдэн грамм, хэзээ уух вэ?

Судалгаагаар өдөрт 3–5 г креатин хангалттай. Kreate+ Creatine Monohydrate-ийн нэг саваа яг 5 г. Цагийн хувьд уян хатан: бэлтгэлийн өмнө, дараа эсвэл хоолтой хамт ууж болно. Хамгийн чухал нь өдөр бүр тогтмол уух. Зөвлөмж болгосон тунг хэтрүүлэхгүй.

Бэлтгэлгүй өдөр уух уу?

Тийм, өдөр бүр ууна. Креатин нэг удаагийн тунгаар бус, булчинд хуримтлагдсан нөөцөөрөө ажилладаг. Амралтын өдөр уух нь тэр нөөцийг дүүрэн байлгана.

Креатин ус хуримтлуулж, бие хавдуулдаг уу?

Креатин булчингийн эс рүү ус татдаг тул эхэндээ жин бага зэрэг нэмэгдэж болно. Энэ нь арьсан доорх хаван биш, булчингийн эс доторх ус юм. Ачаалах үегүйгээр өдөрт 3–5 г уухад энэ өөрчлөлт аажмаар, бага хэмжээгээр явагдана. Креатин шингэн алдалт, булчин татах эрсдэлийг нэмэгдүүлдэг нь судалгаагаар нотлогдоогүй.

Креатин бөөрөнд хортой юу?

Эрүүл хүмүүс зөвлөмжийн тунгаар хэрэглэхэд бөөрийг гэмтээдэг нь судалгаагаар нотлогдоогүй. Креатин цусны креатинины үзүүлэлтийг бага зэрэг нэмэгдүүлж болох тул шинжилгээ өгөхдөө эмчдээ хэлээрэй. Бөөрний өвчтэй бол хэрэглэхээс өмнө заавал эмчтэй зөвлөлдөнө үү.

Кофетой хамт ууж болох уу?

Ердийн хэмжээний кофе креатины үр нөлөөг бууруулдаг гэсэн тогтвортой нотолгоо байхгүй. Хэрэв хамт уухад ходоод эвгүй санагдвал креатинаа өөр цагт, жишээ нь хоолтой хамт уугаарай.

Хоёр бүтээгдэхүүний ялгаа юу вэ?

Хоёулаа нэг уутанд 30 саваатай, нэг саваа нь 5 г. • Kreate+ Creatine Monohydrate — нэг саваанд 5 г, 99.8% цэвэр креатин моногидрат, амтгүй. Өдрийн креатинаа нэг саваагаар авах, ус, жүүс, уурагтаа холих дуртай хүнд. • Kreate+ Creatine + Electrolytes — нэг саваанд 2 г креатин, электролит нэмсэн, тарвасны амттай. Их хөлөрдөг, урт, халуун бэлтгэл хийдэг, амттай уух дуртай хүнд. Хэрэглэх тунг савлагааны зааврын дагуу баримтална уу.

Хүргэлт, төлбөр ямар вэ?

Улаанбаатар хотод URSGAL 24–48 цагийн дотор үнэгүй хүргэнэ. Орон нутгийн захиалгыг унаанд тавьж илгээж, унааны дугаар, утас, хөдлөх цагийг мэдэгдэнэ; унааны хөлсийг хүлээн авагч төлнө. Төлбөрийг банкны шилжүүлгээр хийнэ. QPay холбогдсон үед захиалга хийх үед сонголтоор гарч ирнэ. Үнэ НӨАТ орсон: нэг уут 144,000₮.